국기아이콘 이 누리집은 대한민국 공식 전자정부 누리집입니다.

Зохиогчийн эрх

Тус вэб сайтад ашиглагдсан бүх эх сурвалж, материалын зохиогчийн эрх нь тухайн зохиогчид тус бүрт хадгалагдана. Энэхүү вэб сайт дээрх бүх эх сурвалж, материалуудыг Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн лицензийн дагуу тараан ашиглаж болно. Энэ нь аль ч этгээд эдгээр эх сурвалж, материалуудыг арилжааны зорилгоор чөлөөтэй ашиглаж болно гэсэн утгатай болно.

Энэхүү вэб сайтад хэрэглэгдсэн Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн лиценз нь энэ вэб сайтад байгаа бүх эх сурвалж, материалуудыг өөр газар ашиглахад зохиогчийн зүгээс тусгай зөвшөөрөл авах шаардлаггүй болно. Гэхдээ эдгээр зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглахдаа дараах нөхцлийг хангасан байна.

Зохиогчийн нэрийг тэмдэглэх : Эх материалыг ашиглахдаа зохиогчийг зайлшгүй тэмдэглэн дурдсан байх,

Ижил нөхцөлөөр өөрчлөхийг зөвшөөрөх: Эх бүтээлийг өөрчлөн үүсмэл бүтээл бий болгосон тохиолдолд тухайн бүтээл ч ижил лицензээр тараагдах,

Гэхдээ энд нэг анхаарах ёстой зүйл нь текс хэлбэрийн бус эх материал болох зураг, дүрс бичлэг, аудио бичлэг, дуудлага зэрэг мультмедиа файлыг арилжааны зорилгоор ашиглахыг зөвшөөрөх эсэх болон үүсмэл эх бий болгох зөвшөөрлийг Creative Commons лицензийн дагуу тусад нь авч үзэх тул тухайн оюуны өмчийг ашиглахдаа энэхүү зарчмыг дагана. Илүү тодорхой мэдээллийг Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн лицензээс тодруулна уу.

Текст хэлбэрийн санал, сэтгэгдлийн талаарх зохиогчийн эрх

Тухайн гишүүн өөрийн бичсэн текст хэлбэрийн санал, сэтгэгдлийн хувьд Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн лицензийн дагуу тараагдан ашиглагдахыг зөвшөөрөх ёстой. Тиймээс тухайн гишүүн өөрийн бичсэн текст хэлбэрийн санал, сэтгэгдлийг ямар ч этгээд арилжааны зорилгоор чөлөөтэй ашиглаж болох бөгөөд ижил нөхцөлөөр өөрчлөн, тарааж болно.

Бусад хүний бичсэн текст хэлбэрийн санал, сэтгэгдлийг иш татах болон өөрчлөн оруулахдаа эх сурвалж, зохиогчийн эрхийг тодорхой бичих ёстой.

Мультмедиа файлын зохиогчийн эрх

Тухайн гишүүн өөрийн хийсэн мультмедиа файлыг оруулахдаа хувьд Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн лицензийн дагуу тараагдан ашиглагдахыг зөвшөөрөх эсэхээ шийднэ.

Бусад хүний хийсэн мультмедиа файлыг оруулахдаа зохиогчийн зөвшөөрлийг авах ёстой ба оруулахдаа эх сурвалж, зохиогчийн эрхийг тодорхой бичих ёстой.

Тухайн гишүүн өөрөө оруулсан файлыг админстратороор шалгуулсны дараа олон нийтэд хүргэнэ. Бусдын зохиогчийн эрхэд халдах, бусдын нэр төрийг гутаах зэрэг олон нийтэд хүргэхэд зохимжгүй гэж үзсэн материалыг ямар нэгэн мэдэгдэлгүйгээр устгаж болно. Админстратор тухайн эх сурвалжийг шалган олон нийтэд хүргэх хүртэл тодорхой хугацаа шаардагдаж болно.

Зохиогчийн эрхийн тухай эх сурвалж

Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн лиценз