국기아이콘 이 누리집은 대한민국 공식 전자정부 누리집입니다.

Орчуулгын танилцуулга

  • «Солонгосын Үндэсний Хэлний Хүрээлэнгийн Солонгос-Монгол хэлний сургалтын толь бичиг» (цаашид «Солонгос-Монгол хэлний сургалтын толь бичиг») нь монгол хэлээр ярилцагч хүмүүс солонгос хэлийг сурч судлахад тус нэмэр болох зорилго бүхий солонгос хэлийг монгол хэл рүү орчуулсан хоёр хэлний орчуулгын толь бичиг юм. Доор бид «Солонгос-Монгол хэлний сургалтын толь бичиг»-ийг ашиглах зааварчилгаа, энэхүү толь бичгийг хэрхэн орчуулсан талаарх зарчим, тэмдэг тэмдэглэгээний онцлогийг авч үзэх болно.