Тусламж

'' Хайлтын давтамж өндөр туслах цэс 2
  • Солонгосын Үндэсний Хэлний Хүрээлэнгийн Солонгос – Монгол сургалтын толь бичгийн онцлог юу вэ?
    • 1. Солонгос хэлний боловсрол сургалтад хэрэгцээтэй баялаг толгой үг, жишээ болон төрөл бүрийн сургалтын мэдээлэл

      Солонгос хэлний сургалтанд хэрэгцээ бүхий тавин мянган үгийг сонгон орууллаа.

      Дээрх тавин мянган үгийн дундаас тусгайлан анхан, дунд, гүнзгий шатны солонгос хэлний төвшинд тохирсон зайлшгүй мэдэх шаардлагтай үгийг тусад нь ангилан таван хошуу(★) тэмдэгээр тэмдэглэв.
      (★★★ анхан шатны үгийн сан, ★★ дунд шатны үгийн сан, ★ гүнзгий шатны үгийн сан)

      Солонгос хэл сурч байгаа хүмүүст зориулан сонгосон үг хэллэгээ энгийнээр тайлбарлан, мультмедиа эх сурвалжуудыг давхар оруулан хурдан түргэн ойлгоход нь тус нэмэр болохыг хичээв.

      Өдөр тутам байнга хэрэглэгддэг жишээг нийлц үг, өгүүлбэр, харилцан ярианы хэлбэрээр баяжуулан орууллаа.

      Солонгос хэлийг заах, сурахад байнга гардаг сэдэв, нөхцөл байдалд тохирсон үгсийг гүнзгийрүүлсэн шатлал тус бүрээр толилуулан гаргаж байна.

      2. Солонгос хэл сурч буй хүмүүсийн хэл, соёлыг тусгасан хоёр хэлний толь бичиг

      Солонгос хэл сурч буй хүмүүсийн хэл, соёлыг тусган тус хэлний анхан шатны толь бичгийг толгой үг, тайлбарыг монгол хэлнээ орчууллаа. Хүссэн үг, зүйр цэцэн үг, хэлц үгээ солонгос болон монгол хэл дээр хайлт хийн үзэж болно.

      Хэл тус бүрийг хамгийн шилдэг орчуулагч нар орчуулан, тухайн хэлний эх хэлтэй багш нар хянан тохиолдуулсан тул чанарын хувьд өндөр болж чадсан юм.

      3. Ашиглахад хялбар, хэрэглэгч өөрсдөө оролцон хөгжүүлж болон хэрэглэгч төвтэй онлайн толь бичиг

      Хэрэглэгч амар дөт ашиглаж чадахуйц вэб орчин нөхцлийг бүрдүүлэв.

      Хэрэглэгч олон төрлийн мэдээллийг хялбар дөт хүртэж болохуйцаар толь бичиг мэдээлэл хоорондын холбоос(линк)-ыг оруулав.

      Зөөврийн тоног төхөөрөмж, интернэт сайт зэргээс толь бичгийг хялбар ашиглаж болохуйцаар хийгдсэн байна.

      4. Хандалтаар хөгжүүлэх боломжтой толь бичиг

      Хэрэглэгч толь бичгийн агуулгын талаар санал бодлоо оруулж болно.

      Чөлөөт зохиогчийн эрхийн бодлогод суурилсан мэдлэгээ хандивлан цуглуулах журмаар мэдээллийг чөлөөтэй хэрэглэн ашиглаж болно.

  • Солонгосын Үндэсний Хэлний Хүрээлэнгийн Солонгос – Монгол сургалтын толь бичиг гэдэг нь?
    • “Солонгосын Үндэсний Хэлний Хүрээлэнгийн Солонгос – Монгол сургалтын толь бичиг” нь “Солонгос хэлний анхан шатны толь бичиг”-ийг монгол хэлнээ орчуулсан хоёр хэлний сургалтын толь бичиг юм.

      Солонгос хэлийг сонирхон суралцагчид нэмэгдэх болж, тус хэлний сургалтын арвин туршлага хуримтлагдахын хирээр солонгос хэлийг сурч буй хүмүүсийн хэл соёл, хөгжин өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийг тусгасан толь бичиг эмхэтгэн гаргах шаардлага нэмэгдсээр ирсэн юм. Тус хүрээлэнгийн зүгээс энэхүү бодит шаардлагыг хангах үүднээс 2012 онд солонгос хэлний анхан шатны толь бичгийг 11 хэлнээ орчуулан гаргах төсөл санаачлан гаргасан юм. Хэрэглэхэд таатай чанар агуулга бүхий толь бичгийг гаргахын тулд солонгос хэлний боловсролоор мэргэшсэн багш нар, орчуулагч, солонгос хэлний гүнзгий мэдлэгтэй гадаадын иргэд, систем хөгжүүлэгч зэрэг олон төрлийн мэргэжилтэнүүд энэхүү ажилд гар бие оролцсон болно.

      Шинэ хэлийг үзэж судлахдаа байнга дэргэдээ байлгаж нөхөрлөж байдаг зүйл бол “толь бичиг” билээ. Манай энэхүү толь бичиг ч мөн адил солонгос хэл сурч, зааж буй бүх хүнд тус дэм болох сайн нөхөр байхыг хүсч байна.

      Солонгос хэлний анхан шатны толь бичиг : Солонгос хэл суралцагч болон багш нарт зориулсан солонгос хэлний сургалтын цахим толь бичиг

      11 хэл: Орос хэл, Монгол хэл, Вьетнам хэл, Испани хэл, Араб хэл, Англи хэл, Индонейз хэл, Япон хэл, Тай хэл, Хятад хэл, Франц хэл