“Солонгосын Үндэсний Хэлний Хүрээлэнгийн Солонгос – Монгол сургалтын толь бичиг” нь “Солонгос хэлний анхан шатны толь бичиг”-ийг монгол хэлнээ орчуулсан хоёр хэлний сургалтын толь бичиг юм.
Солонгос хэлийг сонирхон суралцагчид нэмэгдэх болж, тус хэлний сургалтын арвин туршлага хуримтлагдахын хирээр солонгос хэлийг сурч буй хүмүүсийн хэл соёл, хөгжин өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийг тусгасан толь бичиг эмхэтгэн гаргах шаардлага нэмэгдсээр ирсэн юм. Тус хүрээлэнгийн зүгээс энэхүү бодит шаардлагыг хангах үүднээс 2012 онд солонгос хэлний анхан шатны толь бичгийг 11 хэлнээ орчуулан гаргах төсөл санаачлан гаргасан юм. Хэрэглэхэд таатай чанар агуулга бүхий толь бичгийг гаргахын тулд солонгос хэлний боловсролоор мэргэшсэн багш нар, орчуулагч, солонгос хэлний гүнзгий мэдлэгтэй гадаадын иргэд, систем хөгжүүлэгч зэрэг олон төрлийн мэргэжилтэнүүд энэхүү ажилд гар бие оролцсон болно.
Шинэ хэлийг үзэж судлахдаа байнга дэргэдээ байлгаж нөхөрлөж байдаг зүйл бол “толь бичиг” билээ. Манай энэхүү толь бичиг ч мөн адил солонгос хэл сурч, зааж буй бүх хүнд тус дэм болох сайн нөхөр байхыг хүсч байна.
Солонгос хэлний анхан шатны толь бичиг : Солонгос хэл суралцагч болон багш нарт зориулсан солонгос хэлний сургалтын цахим толь бичиг
11 хэл: Орос хэл, Монгол хэл, Вьетнам хэл, Испани хэл, Араб хэл, Англи хэл, Индонейз хэл, Япон хэл, Тай хэл, Хятад хэл, Франц хэл
1. Солонгос хэлний боловсрол сургалтад хэрэгцээтэй баялаг толгой үг, жишээ болон төрөл бүрийн сургалтын мэдээлэл
Солонгос хэлний сургалтанд хэрэгцээ бүхий тавин мянган үгийг сонгон орууллаа.
Дээрх тавин мянган үгийн дундаас тусгайлан анхан, дунд, гүнзгий шатны солонгос хэлний төвшинд тохирсон зайлшгүй мэдэх шаардлагтай үгийг тусад нь ангилан таван хошуу(★) тэмдэгээр тэмдэглэв. (★★★ анхан шатны үгийн сан, ★★ дунд шатны үгийн сан, ★ гүнзгий шатны үгийн сан)
Солонгос хэл сурч байгаа хүмүүст зориулан сонгосон үг хэллэгээ энгийнээр тайлбарлан, мультмедиа эх сурвалжуудыг давхар оруулан хурдан түргэн ойлгоход нь тус нэмэр болохыг хичээв.
Өдөр тутам байнга хэрэглэгддэг жишээг нийлц үг, өгүүлбэр, харилцан ярианы хэлбэрээр баяжуулан орууллаа.
Солонгос хэлийг заах, сурахад байнга гардаг сэдэв, нөхцөл байдалд тохирсон үгсийг гүнзгийрүүлсэн шатлал тус бүрээр толилуулан гаргаж байна.
2. Солонгос хэл сурч буй хүмүүсийн хэл, соёлыг тусгасан хоёр хэлний толь бичиг
Солонгос хэл сурч буй хүмүүсийн хэл, соёлыг тусган тус хэлний анхан шатны толь бичгийг толгой үг, тайлбарыг монгол хэлнээ орчууллаа. Хүссэн үг, зүйр цэцэн үг, хэлц үгээ солонгос болон монгол хэл дээр хайлт хийн үзэж болно.
Хэл тус бүрийг хамгийн шилдэг орчуулагч нар орчуулан, тухайн хэлний эх хэлтэй багш нар хянан тохиолдуулсан тул чанарын хувьд өндөр болж чадсан юм.
3. Ашиглахад хялбар, хэрэглэгч өөрсдөө оролцон хөгжүүлж болон хэрэглэгч төвтэй онлайн толь бичиг
Хэрэглэгч амар дөт ашиглаж чадахуйц вэб орчин нөхцлийг бүрдүүлэв.
Хэрэглэгч олон төрлийн мэдээллийг хялбар дөт хүртэж болохуйцаар толь бичиг мэдээлэл хоорондын холбоос(линк)-ыг оруулав.
Зөөврийн тоног төхөөрөмж, интернэт сайт зэргээс толь бичгийг хялбар ашиглаж болохуйцаар хийгдсэн байна.
4. Хандалтаар хөгжүүлэх боломжтой толь бичиг
Хэрэглэгч толь бичгийн агуулгын талаар санал бодлоо оруулж болно.
Чөлөөт зохиогчийн эрхийн бодлогод суурилсан мэдлэгээ хандивлан цуглуулах журмаар мэдээллийг чөлөөтэй хэрэглэн ашиглаж болно.
Солонгосын Үндэсний Хэлний Хүрээлэнгийн Солонгос – Монгол сургалтын толь бичгээс хүссэн үгээ солонгос болон монгол хэл дээр хайлт хийж болно. Дараах байдлаар монгол, солонгос хэлээр хүссэн үгээ хайж үзээрэй.
① Хайх цонхон дээр олохыг хүссэн үгээ солонгос болоэ монгол хэлээр бичиж оруулан товчлуураа дарна. Хайх товчлуурыг дарвал хайлт хийсэн үгтэй тохирох үр дүн дэлгэцэн дээр гарч ирнэ.
<“나무” гэдэг үгийг хайх тохиолдолд>
<“мод” гэдэг үгийг хайх тохиолдолд>
② Хайлтын автомат бичигч асаалттай үед хайх үгээ бичиж оруулвал тухайн үг автоматаар гүйцээгдэн гарч ирнэ.
<‘나무’ хайлт>
<‘мод’ хайлт>
Жишээ) Солонгос хэлээр “나무” гэдэг үгийг бичиж оруулхад “나무” гэдэг үг орсон “나무배”, “나무뿌리” зэрэг үгс автоматаар гүйцээгдэн гарч ирнэ. Монгол хэлээр “мод”гэдэг үгийг бичиж оруулхад “мод” гэдэг үг орсон “модон онгоц”, “модны үндэс” зэрэг үгс автоматаар гүйцээгдэн гарч ирнэ.
Энэхүү толь бичгээс тус тусдаа нэг үг хайхаас гадна тодорхой нэг үг зүйр үг, хэлц үг, үгийн тайлбар, жишээ зэрэгт хэрхэн хэрэглэгдэж байгааг монгол, солонгос хэлээр хайн үзэж болно. Хэрвээ, тодорхой нэг үг орсон зүйр үг, хэлц үгийг хайхыг хүсвэл хайх үгээ оруулсны дараа гарч ирэх хайлтын үр дүнгээс “зүйр үг, хэлц үг” гэсэн цэсийг дарж орно.
<‘눈’ гэсэн үг орсон зүйр үг, хэлц үгийг хайх тохиолдолд>
<‘нүд’ гэсэн үг орсон зүйр үг, хэлц үгийг хайх тохиолдолд>
Энэхүү толь бичгээс тус тусдаа нэг үг хайхаас гадна тодорхой нэг үг зүйр үг, хэлц үг, үгийн тайлбар, жишээ зэрэгт хэрхэн хэрэглэгдэж байгааг монгол, солонгос хэлээр хайн үзэж болно. Хэрвээ, энэхүү толь бичгийн үгийн тайлбараас тодорхой нэгэн үг орсон жишээ хайхыг хүсвэл хайх үгээ оруулсны дараа гарч ирэх хайлтын үр дүнгээс “үгийн тайлбар” гэсэн цэсийг дарж орно.
<Толь бичгийн үгийн тайлбараас ‘눈’ гэсэн үг орсон жишээ хайх тохиолдолд>
<Толь бичгийн үгийн тайлбараас ‘нүд’ гэсэн үг орсон жишээ хайх тохиолдолд>
Энэхүү толь бичгээс тус тусдаа нэг үг хайхаас гадна тодорхой нэг үг зүйр үг, хэлц үг, үгийн тайлбар, жишээ зэрэгт хэрхэн хэрэглэгдэж байгааг монгол, солонгос хэлээр хайн үзэж болно. Хэрвээ, энэхүү толь бичгийн жишээн дундаас тодорхой нэгэн үг орсон жишээ хайхыг хүсвэл хайх үгээ оруулсны дараа гарч ирэх хайлтын үр дүнгээс “жишээ” гэсэн цэсийг дарж орно.
<‘눈’ гэсэн үг орсон жишээ хайх тохиолдолд>
Солонгос хэлээр үг хайх тохиолдолд асуултын тэмдэг(?) болон од тэмдэг(*)ийг ашигласанаар санахгүй байгаа үгээ хайх боломжтой. Тухайн үгийн өмнө болон ард “*” тэмдэг эсвэл “?” тэмдгийг бичвэл болно.
Од тэмдэг “*” нь үсгийн тооноос үл хамааран хайж буй үгийг хамруулан хайлтын бүхий л үр дүнг харуулах болно.
Од тэмдэг “*” –ийг үгийн өмнө тавих тохиолдолд хайж буй үгээр төгссөн бүх үгсийг хайж олох бөгөөд од тэмдэг “*” –ийг ард нь тавьбал хайж буй үгээр эхэлсэн бүх үгс гарч ирнэ. Жишээлбэл, “*나무” гэж хайвал “가시나무, 감나무, 개암나무”-гэх мэтчилэн “나무” –үгээр төгсдөг үгсийг хайж олох болно.
Ашиглах жишээ: ‘*나무’, ‘나무*’, ‘나무*나무’
Ашиглах боломжгүй жишээ: ‘*나*무’, ‘**나무’
Асуултын тэмдэг “?” нь үсгийн тоотой тохирох хайлтын үр дүнг харуулах болно.
“나무” үгийн ард “?” нэг асуултын тэмдэг тавьбал хайж буй үгээр эхэлсэн гурван үетэй үгс гарч ирнэ. Жишээлбэл, “나무?” гэж хайвал ‘나무꾼’, ‘나무람’ гэх мэтчилэн ‘나무’ -оор эхэлсэн гурван үетэй үгс гарч ирнэ. Асуултын тэмдэг “?” -ийг олон удаа давтаж ашиглаж болно. “나무” үгийн ард “?” тэмдгийг хоёр удаа тавьбал хайж буй үгээр эхэлсэн дөрвөн үетэй үгс гарч ирнэ.
Ашиглах жишээ: ‘??나무’, ‘나무??’, ‘나무?나무’
Ашиглах боломжгүй жишээ: ‘?나무?’
“Санал сэтгэгдэл илгээх” товчлуурыг дарж толь бичгийн агуулгын талаарх сэтгэгдлээ үлдээж болно. Толь бичгийн агуулгыг харах дэлгэцийн доод талд байгаа “Санал сэтгэгдэл илгээх” товчлуурыг дарж холбогдох мэдээллээ оруулан бидэнд илгээж болно.
① ‘Толь бичгийн агуулгыг харах’ дэлгэцэн дээрээс ‘Санал сэтгэгдэл илгээх’ товчлуурыг дарах
② ‘Санал сэтгэгдэл илгээх’ хуудас
Толь бичгийн агуулгатай холбоотой та бүхний үнэтэй санал зөвлөгөөг хүлээж байна.(Таны санал сэтгэгдэлд хариу илгээж чадахгүй хэдий ч таны илгээсэн санал сэтгэгдлийг толь бичгийн агуулгыг шинэчлэн баяжуулж, засварлан сайжруулахдаа тусган авч үзэх болно.)